Оюунцэцэг Г.

Урсгал:

Цомгууд (1)

Бурхадын дуутай үлэмжийн чанар төгөлдөр

Оюунцэцэг Г.
Үнэ
CD: 20,000 Татах: 18,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2016-4-5
0:00
МУСТА, дуучин Г.Оюунцэцэг нь МУБИС-ийн зураг, техонлогийн багш мэргэжлээр төгссөн. “Хүслийн уул”, “Үлэмжийн чанар”, “Алтан ургийн шүтээн аав”, “Заяа түшсэн буянтай ээж” зэрэг хэд хэдэн дуугаа дүрсжүүлж, бие даасан тоглолтоо толилуулсан. “Эрдэнэ ялгуугсан хутагтын магтаал”, “Хайрлан дуулъя”, “Монголын цагаан сар”, “Энхрий охин”, “Жаргалтай хайр”, “Зүүдний цэнхэр хангай”, “Хүлээж суугаа аав минь”, “Алтан сортой тариа” зэрэг дуунуудын хөгжмийг зохиожээ. 2009, 2010 онд Дорноговь аймгийн Сайншанд сум, Дархан-Уул аймгийн Залуучууд театрт “Үлэмжийн чанар” бие даасан тоглолт, 2013 онд Дорноговь аймгийн Сайншанд, Хөвсгөл суманд “Бурхадын дуутай үлэмжийн чанар төгөлдөр” уран бүтээлийн цэнгүүнээ тус тус толилуулж, 2010 онд “Үлэмжийн чанар” нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан.