Отгоо

Урсгал: Alternative

Cинглүүд (4)


Цомгууд (2)

Tentones

Отгоо
Үнэ
CD: 11,000 Татах: 10,000
Урсгал
Alternative
Гарсан он
2015-03-05

Chillout

Отгоо
Үнэ
CD: 22,000 Татах: 18,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-18
Монголын рок попын хөгжмийн хүрээлэлд өөрийн стиль имиж, авьяас чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн дуучин бол Отгоо. Хөгжим шигээ эрч хүчтэй түүнийг “Нэгэн залуу”, “Заримдаа л”, “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” зэрэг олон гайхалтай уран бүтээлээр нь танихгүй хүн бараг ховор биз ээ. Дуучин Отгоо буюу Х.Отгончимэг нь 1978 оны 9 дүгээр сарын 18-нд төрсөн. Тэрбээр СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг онц дүнтэй төгсөж байсан түүний мэргэжлийн багш нь МУГЖ дуучин Ж.Насантогтох гэнэ. Дуучин Отгоогийн анхны уран бүтээл 1997 онд зохиогдсон “Гитарын дуу”, “Битүү орчлонд намайг нээ”, “Би ч үгүй” зэрэг дуунууд нь юм. Эдгээр дуунууд арав гаруй жилийн тэртээ зохиогдсон ч өдгөө ч залуусын сонсох, аялах  дуртай дуу хэвээр байгаа юм. 2008 онд “Маргааш надад ирнэ” анхны бие даасан тоглолт, 2014 оны 10-р сарын 10, 11-нд “Chill out” цомгийн тайлан тоглолтоо “Strings” клубт тус тус толилуулсан. 2005 онд “Маргааш надад ирнэ” анхны бие даасан цомог, 2007 онд “Tentones”, 2014 онд “Chillout” зэрэг цомгуудаа гаргаж, сонсогчдын хүртээл болгожээ.