Отгонбаатар П.

Урсгал:

Цомгууд (1)

Khuuchir Melodies

Otgoo
Үнэ
CD: 27,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-28
Хуучир хөгжим бараг мартагдах шахаад байгаа өнөө үед энэ хөгжмийн зэмсгийг олонд сурталчилж, таниулж яваа хөгжимчин бол П.Отгонбаатар. Пунцагдашийн Отгонбаатар нь 2000-2004 онд СУИС-ийн ардын хөгжмийн хуучир хөгжмийн ангид сурч төгссөн. Сургуулиа амжилттай төгсч, ЦДБҮЧ-д хуучир хөгжимчнөөр одоог хүртэл ажиллаж байна. Хуучир хөгжим их уянгатай, чамин аялгуутай хөгжим. Ерөнхийдөө Азийн хөгжим гэж нэрлэдэг. Хуучир өөрөө тансаг бүхнийг шаардаж байдаг учраас их тансаг, уянгалаг аялгууг тоглоход тохиромжтой байдаг аж. П.Отгонбаатар нь хуучир хөгжмөөр гоцлож, дан хөгжмийн бүтээлээр 2013 онд “Khuuchir instrument melody” нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан. Тус цомог нь Монгол үндэсний ардын хөгжим, тэр дундаа хуучир хөгжмийн аялгууг сонсогчдод толилуулахаасаа гадна бусад хөгжимтэй хоршуулж, дэлхийн сонгодог болон Монголын үндэсний шилдэг хөгжмийн бүтээлийг хуучраар тоглосон есөн бүтээлээс бүрджээ. “Баясгалант ирээдүй”, “Нутаг орон”, “Аялгуу”, “Шидэн хуар”, “Хүмүүн төрөлхтөн”, “Мөрөөслийн аяз”, “Сүнжидмаа”, “Морины уралдаан” зэрэг 9 аялгуу багтжээ.