Оргил Б.

Урсгал:

Cинглүүд (2)

Loving You


Оргил Б.

Монголын урлагийн ертөнцөд "Камертон-2" хэмээх тодотголтойгоор хүч төрөн гарч ирсэн хамтлаг бол "Бид-4" хамтлаг. Тус хамтлаг үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өөрсдийн авьяас билиг, хүч хөдөлмөрөө урлагийн төлөө зориулан яваа. Хамтлагийн ахлагч Б.Замбалгарав, хамтлагийн гишүүн Б.Баярмандах, Б.Оргил, Д.Зориг гэсэн дөрвөн гишүүнтэй. “Бид 4” хамтлаг нь 2014 онд хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн анхны бие даасан цомгоо гаргасан. Тус цомог нь поп, R&B чиглэлийн цомог бөгөөд “Хайртай”, “Оройтоогүй”, “Шүтээн”, “Хүсэл мөрөөдөл”, “Sexy love” зэрэг таван дуунаас бүрджээ. Хамтлагийн дуучин Баасансүрэнгийн Оргил нь 1990 оны 4-р сарын 20-нд төрсөн. 2014 онд СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг төгссөн. Тэрээр хувийн уран бүтээлдээ түлхүү анхаарч, “Хожлын нүүдэл” киноны дуу “Loving you”, “Je taime” зэрэг өөрийн бие даасан уран бүтээлүүдээ үзэгч, сонсогчдод хүргэсэн юм. 2016 онд поп, R&B болон R&B, dance чиглэлийн бие даасан хоёр цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.