Opozit” хамтлаг Дуучин Эгшиглэнтэй хамтран “Амьдралын тоглоом” дуугаараа залуусын танил болсон хамтлаг бол “Шоо”. Анх тус хамтлаг нь Bilucci /Энэрэл/, Лигро /Оргил/, Тугал /Гантулга/, A.K.A Одко гэсэн гишүүдтэй байсан. Анх “В” продакшнаар овоглож байсан “Шоо” хамтлагийнхан “Опозит” болгон нэрээ өөрчилж бие даан уран бүтээлээ хийх болсон. “Опозит” хамтлаг нь Г.Энэрэл, А.Гантулга гэсэн хоёр гишүүнтэй. Тус хамтлаг нь анх 2004 оны 1-р сарын 4-ний өдөр байгуулагдсан бөгөөд хип хоп, реп чиглэлээр дуулдаг. Хамтлагийн гишүүн, реппэр Г.Энэрэл нь 1988 онд төрсөн. Хамтлагийн гишүүн, реппэр А.Гантулга нь 1988 онд төрсөн. “Опозит” хамтлаг нь 2009 онд “Сайхан сайхан”, 2010 онд “Микрофон тооллын 3-р он”, 2015 онд “Цагаан баавгай” зэрэг цомгуудаа гаргаж, 2010 оны 9-р сарын 24-нд “Баасан эгчийн төрсөн өдөр” анхны бие даасан тоглолт, 2015 оны 4-р сарын 10-нд “Цагаан баавгай” цомгийн нээлтийн тоглолтоо тус тус толилуулсан. Хамтлагийн гишүүн А.Гантулга нь соло уран бүтээлүүдээрээ “Албаар гаргасан album” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж, 2012 оны 7 дугаар сарын 7-нд “Recors club”-т анхны тоглолтоо хийсэн. Одоо “Болхи хог” нэртэй хоёр дахь бие даасан цомгоо гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.