Cинглүүд (2)


Цомгууд (4)

Гар Хангалга

Nisvanis
Үнэ
CD: 19,900 Татах: 14,900
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2016-3-31
0:00

О2

NISVANIS
Үнэ
CD: 19,500 Татах: 19,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-03-27

Саарал үе

Nisvanis
Үнэ
CD: 19,500 Татах: 14,700
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-03-27
0:00

Нисдэг таваг

NISVANIS
Үнэ
CD: 29,900 Татах: 25,200
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-03-27
Нисванис” хамтлагийн танилцуулга Хамтлагийн гишүүд болох Л.Энх-Амгалан, Д.Дарханбат, Б.Цацрал нар анх Хөгжмийн Багшийн коллежид суралцаж байхдаа 1993 онд "Өчигдөр ба Өнөөдөр" хамтлагийг байгуулж, тэр үедээ pop rock урсгалаар тоглож байсан. 1995 оны 10 сард модернист яруу найрагч Б.Галсансүхтэй /хамтлагийн анхны менежер/ танилцаж тэрээр хамтлагийнханд санал тавьснаар хамтлагийн нэр, стиль болон зарим гишүүдэд өөрчлөлт хийж “Нисванис” хамтлаг бүрджээ. Одоо дуучин, ритм гитарчин Л.Энх-Амгалан, аргил гитарчин Д.Дарханбат, соло гитарчин С.Хосбаяр, бөмбөрчин А.Анар гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. “Нисванис” хамтлаг нь тус нэрээрээ 1996 оны 4-р сарын 9-нд уран бүтээлээ “Grunge Rock” урсгалаар туурвиж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл 15 жилийн турш өөрсдийн уран бүтээлээ туурвин Монголын амьд хөгжимийн хөгжилд Alternative Rock урсгалыг хөгжүүлэн араасаа маш олон хамтлагийг төрүүлэх гүүр нь болсон хамтлаг билээ. “Нисванис” хамтлаг нь 1999 онд 18 дуутай анхны бие даасан “Хүчилтөрөгч” цомог, 2002 онд 14 дуутай “Саарал үе” цомог, 2006 онд 18 дуутай “Нисдэг таваг” audio cd, dvd цомгоо гаргасан. 1996 оны 11-р сарын 22, 23-нд анхны бие даасан тоглолт болох “Сонсохыг Хориглоно” тоглолт, 1997 оны 11-р сарын 5, 6-нд “Сонсохыг хориглоно-2” тоглолт, 1999 оны 10 сард “Харанхуй цээжний цонх” тоглолт, 2000 онд “Unplugged” тоглолт, 2001 оны 4-р сарын 9-нд 5 жилийн ойн тоглолт, 2002 оны 7-р сарын 13-нд “Саарал үе” цомгийн тоглолт, 2003 оны 4-р сарын 9-нд 7 жилийн ойн баяр, 2004 оны 4-р сарын 9-нд 8 жилийн ойн баяр, 2005 оны 4-р сарын 9-нд 9 жилийн ойн баяр, 2006 оны 4-р сарын 9-нд 10 жилийн ойн баяр, 2007 онд “Нисдэг таваг” цомогт багтсан “Аз жаргалтай төгсдөг” дуундаа клип, 2007 оны 4 сарын 9-нд 11 жилийн ойн баяр “Unplugged” тоглолт хийсэн. “Pentatonic 2006” наадмаас “Нисдэг таваг” цомгоороо “Шилдэг цомог” шагналыг авсан. Энэ нь “Pentatonic” наадмын түүхэнд анх удаа рок хамтлаг энэхүү шагналыг авсан тохиолдол болжээ. 2007 оны 11-р сарын 16-нд UB Palace-ийн Royal танхимд “Нисдэг Таваг” тоглолт,  2008 оны 4-р сарын 9-нд 12 жилийн ойн тоглолтоо толилуулжээ.