Мөнхтуяа Х.

Урсгал:

Cинглүүд (2)


Залуу дуучин Х.Мөнхтуяа нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Соёл Урлагийн Их Сургуульд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор Г.Хайдавын удирдлаганд суралцаж, 2013 онд дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Нийтийн дууны салбарт уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд “Шувууд буцах намраар”, “Ээждээ мөргөе”, “Бүүвэйн дуу”, “Далай ээж минь”, “Хайрлан хүлээлээ”, “Хорвоод хамтдаа дуулъя”, “Миний Монголд шинэ жил ирлээ” зэрэг дуунуудыг олны хүртээл болгожээ. Залуу уран бүтээлч маань цаашид поп-опера чиглэлээр уран бүтээлээ хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Түүний ээж Сандуймижидийн Оюунчимэг нь эмч мэргэжилтэй, нийтийн дууны аялгуу зохиож, шүлэг тэрлэдэг, урлагт хайртай, авьяаслаг нэгэн байжээ. Түүний дуунуудыг залуу дуучин Н.Улсболд, Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын Театрын дуучин Н.Сэржмятав, охин Х.Мөнхтуяа нь “Хорвоод хамтдаа дуулъя” хэмээх сайхан дууг ӨМӨЗО-ны залуу дуучин Б.Мөнхбаяртай, “Ээж бурхан” дууг дуучин Л.Пүрэвдоржтой хамтран дуулжээ. Залуу дуучин Х.Мөнхтуяа “Ээжийн чанасан цай”, “Сүүн далай ээж” зэрэг ард түмний сонсох дуртай олон сайхан дууны хөгжмийн зохиолч Л.Магсаржавтай хамтран “Эгчтэй л хүн дээ би” хэмээх шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд 2017 онд өөрийн бие даасан цомгоо гаргана