Мөнхийн Реп

Урсгал:

Cинглүүд (2)

Инээгээч


Мөнхийн Реп

Мөнхийн ус


Мөнхийн реп

“МӨНХИЙН РЕП” ХАМТЛАГ   "Мөнхийн реп" хамтлаг нь "Зөөлөн гуниг", "Хайрын эзэн”, “Энэ хайр байж”, “Цаснаар”, "You and me" зэрэг дуугаараа залуусыг байлдан дагуулж, дуулсан дуу болгон нь  хит болж байсан үе саяхан. Анх "Мөнхийн реп" хамтлагийн ахлагч П.Мягмарбаяр, хамтлагийн гишүүн Ц.Батжаргал, Б.Лхагвацэрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр одоогоос 15 жилийн өмнө буюу 2001 онд байгуулагдсан. Энэ хугацаанд тасралтгүй үзэгч, сонсогчдодоо уран бүтээлээ хүргэсээр ирсэн гэдгийг фэнүүд нь андахгүй мэднэ. Нийтдээ 100 гаруй дуу, гурван цомог, бие даасан тоглолтоо 7 удаа толилуулсан.   Поп, хип хоп чиглэлээр дуулдаг “Мөнхийн реп” хамтлаг нь “ABC” цомог, 2002 онд “Чи хайрыг мэдэх үү” цомог, 2004 онд “Single” нэртэй гурав дахь цомгоо тус тус гаргажээ.   Анхны бие даасан тоглолтоо 2001 онд “Нууцхан хайр" тоглолт, 2002 онд "Бурхан чөтгөр шидтэн" тоглолт, 2003 онд "Хавар боллоо хайртдаа оч” тоглолт, 2004 онд "Чи хайрыг мэдэх үү" тоглолт, 2005 онд "Мичид рекордс”-ийн 5 жилийн ойн тоглолт, 2006 онд "Мөнхийн реп таван жил" тоглолт, "Мөнхийн реп ABC цомог" тоглолт, 2015 онд "Crocus Event Hall"-д "Hit songs" шоу тоглолтоо хийсэн юм. Энэ онд хамтлагийн 15 жилийн ой болж байна. Ойн баярын тоглолтоо 2016 оны намар хийхээр төлөвлөж байгаа. Мөн шинэ цомгоо гаргахаар ажиллаж байна. Тус цомогтоо шинэ дуунуудаас гадна хуучны хит дуунуудаа амьд хөгжимтэй шинэчилсэн хувилбараар дуулж цомогтоо оруулах аж.