Мөнх-Эрдэнэ, Нарантунгалаг

Урсгал:

Cинглүүд (1)

Хүслийн шинэ жил


Мөнх-Эрдэнэ, Нарантунгалаг

Цомгууд (1)

Хайртай

Мөнх-Эрдэнэ Ц., Нарантунгалаг С.
Үнэ
CD: 15,000 Татах: 13,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2016-2-2
0:00
Сандуйжавын Нарантунгалаг нь 1985 оны 4-р сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид 2003-2008 онд сурч төгссөн. МУСТА, дуучин С.Нарантунгалаг нь дуучин Р.Амарбаясгалангийн хамт 2005-аас 2010 оны хооронд “Чамдаа би хайртай шүү” зэрэг олны дунд нилээдгүй хит болсон олон сайхан дуунуудыг дуулсан юм. 2007 онд “Чамдаа би хайртай шүү” цомгоо гаргаж, 2008 онд тус цомгоороо нэрлэсэн өөрсдийн бие даасан анхны тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийж байсан. 2013 оноос Цогтбилэгийн Мөнх-Эрдэнэтэй хамтран уран бүтээлээ хийж урын сандаа нийт 20 гаруй дуутай болжээ. МУСТА, дуучин Ц.Мөнх-Эрдэнэ нь 1989 оны 3-р сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Хятад улсын Бээжингийн их сургуулийг архитектурч мэргэжлээр төгссөн. МУСТА, дуучин С.Нарантунгалаг, МУСТА, дуучин Ц.Мөнх-Эрдэнэ нар 2014 онд Монгол бөхийн өргөөнд “Хайртай” нэртэй бие даасан тоглолтоо хийж, 2016 оны 2-р сард тус тоглолтын нэрээр нэрлэгдсэн өөрсдийн бие даасан анхны цомгоо үзэгч, сонсогчдын хүртээл болголоо.