Cинглүүд (3)


Mon Ta Rap feat. Ганбаа ‘Motive’- Дээшээ

Цомгууд (1)

Exclusive

Motive
Үнэ
CD: 16,500 Татах: 15,000
Урсгал
Pop
Гарсан он
2015-02-17
“Motive” гэдэг нь хөгжмийн хамгийн бага даралт, дууны хамгийн зөөлөн хэллэг, эхлэл элемент юм. Тиймээс хамтлагийнхан хамтаараа лаг байгаад зогсохгүй эхлэл, анхдагч байхын төлөө энэ нэрээр өөрсдийгөө илэрхийлэх болжээ. “Моtive” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр, гишүүд Б.Сайнцогт, Э.Анхбаяр, Т.Ганбаатар нар 2003 онд СУИС-д эстрад дуулаачийн мэргэжлээр нэг ангид орсноос хойш бие биенээ таньж, нөхөрлөж, дуулж явсаар сургуулиа ч төгсөж 2007 оны 12 сарын 12-нд “Моtive” хамтлагийг албан ёсоор байгуулан уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн түүхтэй. Хамтлагийн ахлагч Жижгээ буюу Болдбаатарын Эрдэнэбаяр буюу Жижгээ нь 1985 оны 12-р сарын 23-нд Дархан-Уул аймгийн Шарынгол суманд төрсөн. Хамтлагийн гишүүн Сайнаа буюу Баасанхүүгийн Сайнцогт нь 1985 оны 8-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн. Хамтлагийн гишүүн Эрдэнэбатын Анхбаяр буюу Анхаа нь 1985 оны 10-р сарын 12-нд Сэлэнгэ аймагт төрсөн. Хамтлагийн гишүүн Тогтохын Ганбаатар буюу Ганбаа нь 1985 оны 7-р сарын 11-нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн. Тэдний анхны уран бүтээл болох “Уучлалт гуйхыг минь хүлээж байна уу?” дуу үзэгч, сонсогчдыг байлдан дагуулсан нь тэдэнд дараа дараагийн уран бүтээлийн амжилт, эрч хүчийг авчирч “Хайрын гэгээ”, “Ээж минь”, “Чамдаа” зэрэг дуу нь хит болсон юм. “Мотив” хамтлаг нь 2010 онд “Хайрын гэгээ” анхны бие даасан цомог, 2012 онд “Exclusive” нэртэй хоёр дөаь бие даасан цомгоо гаргаж, 2010 оны 9-р сарын 29-нд UB palace-ийн концертын их танхимд “Хайрын гэгээ” анхны бие даасан тоглолт, 2012 онд “Чамдаа” тоглолтоо тус тус толилуулжээ.