Монгол онгод

Урсгал:

Цомгууд (1)

Vol. 1

Монгол Онгод
Үнэ
CD: 20,000 Татах: 15,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2016-04-20
0:00
“Монгол онгод” хамтлаг нь 2011 оны 10-р сарын 11-нд Улаанбаатар хотод байгуулагдсан. Хамтлаг анхлан их хуурч Б.Мягмарбүрэнхүү, гитарчин, хөөмийч О.Одбаяр нарын санаачлагаар байгуулан морин хуурч, хөөмийч У.Батбаяр, уртын дуучин А.Нарандулам, цохивор хөгжимчин Г.Отгонбат, ёочин хөгжимчин Г.Мижид нартай санаа нийлэн хамтлагийн бүрэлдэхүүн бүрджээ. Хамтлаг 2012 онд Монголын Цагдаагийн “Сүлд” чуулгад орон, одоогоор Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвд ажиллаж байна. “Монгол онгод” хамтлаг нь гитар, электрон хөгжим, Монгол ардын язгуур хөгжмийн зэмсэг болох морин хуур, ёочин, их хуур болоод уртын дуу, хөөмийг нэгтгэн пост этник, электро этник, чилл аут урсгалыг гол чиглэл болгон уран бүтээлээ туурвиж байна. Уран бүтээлүүд: 2014 онд өөрсдийн анхны бие даасан “Монгол онгод” Vol.1 цомгоо гаргасан. Тус цомогт “Дайчдын өчил”, “Анчин”, “Чингисийн аялгуу”, “Морьтон Монгол”, “Ардын дууны найруулга”, “Мандах нар”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Батаар ирлээ” зэрэг 8 аялгуу багтжээ. Гадаадын болоод дотоодын орчин үеийн хамтлаг уран бүтээлчдийн уран бүтээлээс өөрсдийн урсгалд хөрвүүлэн тоглодог ба заримаас дурьдвал: Adele – Rolling in the deep, Robert Miles – Children, Irish folk dance гэх зэргээс дурьдаж болно.