Cинглүүд (4)

Кайф


Mon Ta Rap, RataBuzz feat DJ Zaya


Mon Ta Rap feat. Ганбаа ‘Motive’- Дээшээ

“Монголын Танхай Репчид” буюу “Мон Та Реп” хамтлаг нь анх 1999 онд хамтлагийн ахлагч Эрхэмээ, хамтлагийн гишүүн том Золоо, ZZ буюу Золзаяа, Пүүжээ гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Reп, хип хоп урсгалаар дуулдаг. Одоо Золоо, Майна, Баяраа, Пүүжээ гэсэн дөрвөн гишүүнтэй. “Мон Та Реп” хамтлаг нь 2003 онд “Би чамд” анхны бие даасан цомог, 2005 онд “Диваажин дахь зовлон”, 2006 онд “Single” цомгуудаа гаргаж, “Бенз” нэртэй анхны бие даасан тоглолт, “Монголын танхай репчдийн бодит байдал”, “247”,  “Би чамд” зэрэг тоглолтуудаа тус тус толилуулжээ. Монголд хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан “Хар тас”, “Mon Ta Rap”, “Mr.Doggs” болон “Татар” хамтлагууд эргэн тайзнаа нэгдэж 2016 оны 1-р сарын 22-нд хуучны домог болсон доргио дуунуудаараа удтал хүлээлгэсэн үзэгч сонсогчдынхоо дурсамжийг сэдрээсэн “Pump beats” тоглолтоо хийсэн юм. “Мон Та Реп” хамтлаг нь “Миний гар”, “Тэнгисийн эрэг дээрх 247” зэрэг дуунуудаа багтаан 2016 онд шинэ цомгоо гаргахаар ажиллаж байна.