Моханик

Урсгал:

Цомгууд (3)

Underground Sessions

Hi-Fi Label
Үнэ
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2008
0:00

Amarbayasgalant

Моханик
Үнэ
CD: 19,500 Татах: 15,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-03-03

100-н ундаа

Моханик
Үнэ
CD: 12,500 Татах: 10,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-03-03
Өөрсдийн шинэлэг, өвөрмөц, эрч хүчтэй уран бүтээлээрээ амьд хөгжим сонсогчдын анхаарлыг багагүй татаад буй пост панк, гараж рок, инди урсгалаар тоглодог “Моханик” хамтлаг нь 2004 оны 9-р сарын 2-нд байгуулагдсан. Дуучин, гитарчин Ц.Даваажаргал, дуучин, гитарчин С.Цогт, аргил гитарчин О.Энэрэлт, бөмбөрчин Г.Батбаяр гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. “Моханик” хамтлаг нь 2010 онд “100-ийн ундаа” анхны бие даасан цомгоо гаргасан. Тус цомог нь “Дүүгий даагий”, “Алим”, “Күкарикү”, “Еэ Еэ бөөвөө”, “Морьтой ч болоосой”, “Happy”, “Уфтадада”, “Будагчин”, “Аймар том хар мэнгэтэй хүүхэн бясаа бид 3”, “Тааз эргэе” зэрэг 10 дуунаас бүрджээ. 2014 онд “Моханик” хамтлагийн хоёр дахь бие даасан цомог “Mohanik at Amarbayasgalant” цомог гарсан. Энэхүү цомогт “Тайвшралын хөндийд”, “Зөөлөн мишээл”, “Чонон бүжиг”, “Зэрэглээ”, “Савдаг савдаг”, “Хүн чулуун үг”, “Манангийн манаач”, “Салхи болсноос хойш”, “Домог”, “Бүү ай”, “Зөөлөн мишээл” зэрэг дуунууд багтжээ. “indie party”-г 2010 оны 4-р сарын 10-нд Улсын филармонийн концертын танхимд,  “#Wesupport:Mohanik” нэртэй тоглолтоо 2014 оны 4 дүгээр сарын 3-нд “Сentro” club-т тус тус толилуулсан байна.