Цомгууд (1)

Single’s Collection

Mixx
Үнэ
Татах: 10,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2016-5-31
0:00
“25 дугаар суваг” телевизийн “Making the band-3” төслөөс төрөн гарсан хамтлагуудын нэг “Mixx” хамтлаг нь Б.Болдбаатар, Б.Төгсжаргал, Г.Энх-амар, Г.Амаржил, О.Гүнчин-Иш, Х.Гүлназ зэрэг зургаан гишүүнтэйгээр байгуулагджээ. Мix буюу холимог, Х нь нууцлаг, нууц гэсэн утгатайгаар “Mixx” нэртэй болжээ. “Хайртай”, “Зориулаад”, “Хайртай”, “Хүслийн од” зэрэг дуунууд нь өсвөр үеийнхэн, залуучуудын сонсох дуртай дуунууд болсон. Хамтлагийн анхлагч Tempo буюу Болдбаатар нь 1991 оны 8-р сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн. КУДС-ийн кино зураглаач-найруулагчийн ангийг төгссөн. Хамтлагийн гишүүн Б.Төгсжаргал нь 1993 оны 2-р сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн. ШУТИС-ийн КТМС-ийн маркетинг менежментийн ангийг төгссөн. Хамтлагийн гишүүн Г.Энх-Амар нь 1994 оны 7-р сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. СУИС-ийн мюзиклийн ангийг төгссөн. Хамтлагийн гишүүн Г.Амаржил нь Улаанбаатар хотод төрсөн. Гэр бүл судлаач мэргэжилтэй. Хамтлагийн гишүүн О.Гүнчин-Иш нь 1991 оны 10-р сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн. УБДС-ийн маркетинг менежментийн ангийг төгссөн. Хамтлагийн гишүүн Х.Гүлназ нь Баян-Өлгий аймагт төрсөн. Герман хэлний орчуулагч мэргэжилтэй. Хамтлагийн анхны уран бүтээл нь “Эс залуу”. Тус дууны клипийг “Grove entertainment”-ын уран бүтээлчид хийсэн бөгөөд дууны үгийг П.Нарангэрэл, аяыг хамтлагийн хөгжмийн продюсер Г.Цэрэн нар зохиожээ. “Making the band-3” төслийн хугацаанд хамтлагийн продюсерээр ажиллаж байсан Г.Цэрэн, Г.Баярбилэг нарын “Royal music production” -д харьяалагдах болж, “The One” нэртэй болж шинэчлэгдсэн байна. Мөн хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт гарснаар дөрвөн гишүүнтэй болжээ. Хамтлаг 2015 оны 2-р сарын 13-нд Дарханд хотын Хүүхэд залуучуудын театрт “Хаалгаа нээ” нэртэй анхны аялан тоглолтоо хийсэн.