Cинглүүд (1)


Mino Дуучин Мино буюу Т.Номин нь 1992 оны 2 дугаар сарын 7-нд төрсөн. Хvмvvнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. Одоо “City institute” дээд сургуульд жүжигчний мэргэжлээр сурч байна. Тэрбээр урд нь “Sound of kiss” охидын хамтлагт уран бүтээл хийдэг байсан бол одоо бие даан уран бүтээлээ хийж байгаа. Түүний анхны уран бүтээл болох “Хатариш” дуу нь гарсан цагаасаа эхлэн сонсогчдыг байлдан дагуулж онцлох уран бүтээлээр шалгарсан нь залуу уран бүтээлчид ихээхэн урам зоригийг өгсөн гэдэг. Түүний дараагаар “Romance”, “Чинийх” зэрэг дуунуудаа гаргасан. Дуучин Мино уянгын, поп, транс, R&B гээд бүх л төрөл жанраар уран бүтээл хийх хүсэл мөрөөдөлтэй аж.