"Чи надад хайртай юу" хэмээх уран бүтээлээрээ олонд танигдсан хамтлаг бол “Lord” хамтлаг. Тус хамтлаг нь “soft rock” чиглэлээр тоглодог бөгөөд анх 2013 онд гоцлол гитарчин С.Шинэ-Од, басс гитарчин Р.Дүүжидням, дуучин Б.Заяабаатар, даралтат хөгжимчин Б.Батбаатар, бөмбөрчин Г.Эрдэнэ-Очир гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. “Lord” хамтлаг нь 2013 онд “UB palace”-ийн концертын их танхимд “Хайрын тэнгис” нэртэй анхны бие даасан тоглолтоо толилуулжээ. 2015 онд “Чи надад хайртай юу” хэмээх анхны бие даасан цомгоо гаргасан. Тус цомог нь “Чи надад хайртай юу”, “Гомдолгүй хайр”, “Дурлалд нас буруугүй”, “Хайр л гэж итгэе”, “Зүрхний харуусал”, “Зүүд”, “Эрин зууны аялгуу”, “Зуурдхан учрал”, “Манан” зэрэг 12 дуунаас бүрдсэн. 2016 онд хамтлагийн бие даасан хоёр дахь цомгоо гаргахаар ажиллаж байна.