
Lego
Урсгал:
Цомгууд (1)
“Lego” хамтлаг
“Be 4 You” фестивалиас гараагаа эхэлсэн “Lego” хамтлаг нь анх 2008 онд байгуулагдсан. Alternative, indie, rock чиглэлээр уран бүтээлээ хийдэг.
Хамтлагийн дуучин Н.Билгүүн, хамтлагийн бөмбөрчин, даралтат хөгжимчин Н.Тэмүүлэн, басс гитарчин Б.Батхүү, гитарчин Жамбал зэрэг дөрвөн гишүүнтэй.
“Лего” хамтлаг 2015 онд анхны бие даасан “Lego” нэртэй цомгоо гаргасан. Нийт 36 минут үргэлжлэх тус цомогт есөн дуунаас бүрдсэн “Лего” цомогт “Манж”, “Алдаа”, “Чадна”, “Аялгуу”, “Чиний гараас”, “Fashion”, “Хамтдаа нис”, “Ааваа ээж...”, “Move it” зэрэг дуунууд багтсан. Тэд хоёр дахь бие даасан цомгоо гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.