Цомгууд (1)

Амьдралыг хамгаалагчид

L-Guards
Үнэ
CD: 6,600
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-25
L-Guards хамтлагийн танилцуулга 2004 онд байгуулагдсан "L-Guards" хамтлаг “Asian Punk Rock” урсгалаар тоглодог бөгөөд манай панк урсгалаар тоглодог цөөхөн хамтлагуудын нэг билээ. “L-Guards” хамтлагийн бүрэлдэхүүнд хамтлагийн ахлагч, соло гитарчин Гал-Эрдэнэ, гоцлол дуучин, ритм гитар Бүдбазар, басс гитарчин Баясгалан, бөмбөрчин Б.Тэмүүжин нар тоглодог байна. Тэд анхны бие даасан цомог болох “Түс тас түмпэн шанага” нэртэй анхны цомгоо 2010 онд “Зөрүүд бүсгүй”, “Жинхэн панк”, “Хааяа”, “Би чамд хайртай”, “Дуулий”, “I have dream”, “Лавтай”, “Түс тас түмпэн шанага”, “Магадгүй”, “Баа Баа”, “Bye Bye” зэрэг нийт 11 дуутай гаргасан. 2011 онд “Амьдралыг хамгаалагчид" нэртэй хоёр дахь цомгоо гаргасан. Тус цомогт Амьдралыг хамгаалагчид”, “Гоё эгч”, “Kieru Nukumori”, “Зүүд”, “No money”, “Помогите нам 1”, “Помогите нам 2”, “Хайр”, “Hey hey”, “Minna no uta” зэрэг нийт 10 дуу багтсан бөгөөд өмнөх "Жинхэн Панк" цомгоос нэг шат ахиж чаджээ. Залуучууддаа жинхэнэ дуугаралт, жинхэнэ чанарыг мэдрүүлэх нь тус цомгийн онцлог юм. L-Guards” хамтлаг нь 2010 оны 4-р сарын 3-нд анхны бие даасан тоглолт, 2011 оны 5-р сарын 29-нд "UB раlасе"-ын "Royal" танхимд "Амьдралыг хамгаалагчид" нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо сонсогч, фенүүддээ өргөн барьжээ.