Kush, Oyuka

Урсгал:

Цомгууд (1)

Say it now

Kush & Oyuka
Үнэ
CD: 11,000
Урсгал
Jazz Pop
Гарсан он
2015-02-16
Kush and Oyuka Дуучин Kush, төгөлдөр хуурч Oyuka нар 2006 оноос хамтран ажиллаж, улмаар 2011 онд өөрсдийн Kush and Oyuka нэртэй жазз хамтлаг /бөмбөр, гитар болон аргил гитарын хамт/ байгуулжээ. Жазз, поп, орчин үеийн жазз чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Хамтлагийн ерөнхий менежер, дуучин Kush буюу Зоригтын Энхмөнх нь 2008 онд Хөгжим бүжгийн коллежийн морин хуурч, морин хуурын багш мэргэжлээр төгссөн. Хамтлагийн гишүүн, төгөлдөр хуурч Oyuka буюу Батбаярын Оюунгэрэл нь 2009 онд төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын багш мэргэжлээр төгссөн. Тэдний хувьд анхны тоглолтоо “Frank Sinatra and Diana Krall” нэртэйгээр тоглож байсан бол хоёр дахь удаад нь “Dreaming of a White Christmas” мөн дараагаар нь “Micheal Buble and Jamie Cullum” тоглолтоо тус тус амжилттай хүргэсэн билээ. “Kush and Oyuka” жазз хамтлаг нь 2013 онд “Say it now” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж, 2014 онд "Say It Now" нэртэй тоглолтоо толилуулсан юм.