Цомгууд (3)

Бидний дурлал

Kiwi
Үнэ
CD: 14,850
Урсгал
Pop
Гарсан он
2015-03-04

Greatest hits

Kiwi
Үнэ
CD: 16,500
Урсгал
Pop
Гарсан он
2015-03-04

Kiwi 2014

Киви
Үнэ
CD: 16,500
Урсгал
Pop
Гарсан он
2015-02-16
Монголын рок поп урлагт хар, шар, цагаан арьстай гурван бүсгүй "Киви" жимсний нэрээр хамтлагаа нэрлэн 2004 оны арванхоёрдугаар сарын 1-нд гарч ирсэн юм. Дуучин Б.Дашдондогийн "Nature sound" дуулаачийн төвийн гурав дахь төгсөлтөд "Хонгор минь" дуугаа УДЭТ-ын тайзнаа анх дуулан гарч, албан ёсоор "Киви" хамтлаг байгуулснаа зарласан билээ. Ийнхүү ая зохиогч Б.Ангирмаагийн удирдлага дор хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, гишүүн Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ эхэлсэн түүхтэй.   Bottom of Form“Киви” хамтлагийн ахлагч Ука буюу Д.Уламбаяр нь 1979 оны 11-р сарын 6-нд төрсөн. Дуучин бүжигчин, үсчин гоо сайханч мэргэжилтэй   Хамтлагийн гишүүн Намуунаа буюу Намуун нь 1987 оны 6-р сарын 3-нд төрсөн. Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуур хөгжмийн анги, СУИС-ийг тус тус төгссөн.   Хамтлагийн гишүүн Агий буюу П.Алтанцэцэг нь 1988 оны 11-р сарын 2-нд төрсөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. 2006 онд «Хүслээ хэлнэ» цомог (12) 2007 онд «Гурван сэтгэл, нэг хүсэл» цомог (11) 2007 онд  «Гурван сэтгэл, нэг хүсэл» (DVD) 2008 онд «Чамд амжилт хүсье» цомог (12) 2009 онд  «Хүсэл» цомог (8) 2010 онд  «Бидний дурлал» цомог (13) 2010 онд  «Киви таван нас хүрлээ» (DVD) 2011 онд Укагийн анхны бие даасан “I am in love” цомог (12) 2013 онд «Greatest Hits» цомог (14) 2013 онд  «Киви 2014» цомог (14) 2015 онд Намуунаагийн анхны бие даасан “One moment” цомог (5) 2015 онд Укагийн хоёр дахь бие даасан 11.06 цомог (7) тус тус гаргасан.   Хамтлагийн уран бүтээлийн хуудаснаас: 2007 оны 5 дугаар 16,17-нд "Улаанбаатар" паласын концертын их танхимд "Гурван сэтгэл, нэг хүсэл" анхны бие даасан тоглолт 2009 онд "Чамд амжилт хүсье" тоглолт 2009 онд "Киви таван нас хүрлээ" тоглолт 2012 оны 12 дугаар сарын 1, 2-нд "I loft function house"-т 8 жилийн ойн тоглолт   2013 оны 11-р сарын 29, 30-нд 9 жилийн ойн тоглолтоо тус тус толилуулжээ.