Cинглүүд (1)


Jiijah Залуу уран бүтээлч Jii Jah буюу М.Шижир-Эрдэнэ нь 2008 оноос хойш регги урсгалыг сонирхож эхэлсэн бөгөөд өөрийн уран бүтээлээ хөгжим сонирхогчдод толилуулж ирсэн билээ. Соёл урлагийн их сургуулийн найруулагчийн ангид сурч төгссөн. Түүний анхны уран бүтээл нь “Яадгийн”. Тус дууныхаа үгийг өөрөө бичиж, клипээ өөрөө хийсэн гэнэ. Харин түүний хоёр дахь уран бүтээл тун удахгүй гарах бөгөөд “Dreadlock” нэртэйгээр сонсогчдын хүртээл болох юм байна. Тэрээр 2016 оны 7-р сарын 20-ноос 24-ний хооронд Итали улсад зохион байгуулагдах “World Reggae Festival” наадамд оролцож, эх орондоо эргэж ирсэн даруйдаа уран бүтээлүүдээ хийх төлөвлөгөөтэй байгаа аж.