
Hotspot
Урсгал:
Цомгууд (1)
“Hotspot” хамтлаг
Ретро поп урсгалаар Монголдоо анхдагч нь болж уран бүтээл туурвисан хамтлаг бол “Hot spot” хамтлаг юм. “Дашка” студийн дэргэдэх “Nature sound” дуулаачийн курсын төгсөгчдөөс бvрдсэн бөгөөд хамтлагийн ахлагч, дуучин Наагий, хамтлагийн гишүүн Баатараа, Төвшөө гэсэн 3 гишvvнтэй.
“Hotspot” хамтлаг нь “British pop” стилиэр дуулдаг бөгөөд залуустаа цоо шинэ хэмнэл, өнгө аясыг мэдрvvлэх зорилготой байгуулагдсан. 2012 оны 5-р сарын 13-нд "Retro pop" нэртэй анхны бие даасан цомгоо гаргажээ.
“Ретро поп” цомогт арван дуу багтсан бөгөөд дэлхийн хөгжмийн урлагийн алтан үеүдийн нэг болох 1960, 1970-аад онуудын ретро поп урсгалын хэмнэлийг орчин цагийнхтай сэлбэн, шинэ уран бүтээл хийснээрээ онцлог юм. БНСУ-д хэвлүүлсэн уг цомгийн продюссерээр Б.Наранзун ажилласан. “Ретро поп” цомогт “Секси чи минь”, “Диско”, “Харуусал”, “Ариунаа”, “Төрсөн өдөр”, “Нохойтой бүсгүй” зэрэг шинэхэн уран бүтээлүүд нь багтжээ.