Цомгууд (1)

Хонхны дуу

Цогтсайхан
Үнэ
CD: 27,500 Татах: 25,000
Урсгал
Pop
Гарсан он
2015-02-24
Монголын ардчилалын анхны хараацайнуудын нэг, авьяаслаг сэтгvvлч, улс нийгмийн зvтгэлтэн, “Хонх” хамтлагийн дуучин Сосорбарамын Цогтсайхан нь 1960 оны 2 сарын 20-нд Улаанбаатар хотод төржээ. 1977 онд нийслэлийн 1-р арван жилийн дунд сургууль, 1983 онд Эрхүүгийн их сургуулийг төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. 1983 оноос Монголын радиод редактор, 1990 оноос “Ардчилал” сонинд орлогч эрхлэгч, 1996 онд “Ардын эрх” сонины улс төрийн албаны даргаар ажилласан. 1997 онд Монгол телевизийн “ММ” агентлагийн захирлын алба хашсан. 1999-2000 онд УИХ дахь олонхийн бүлэгт зөвлөхөөр ажилласан. 1989 онд улс төрийн дууны “Хонх” хамтлаг байгуулж тэр жилдээ “Бидний араншин”, 1992 онд “Хөдөө арал”, 1996 онд “Ирж яваа цаг” нэртэй бие даасан гурван концерт туурвин тоглосон. Тэрбээр 1990 онд “Би дуугүй байж чадсангүй”, 1998 онд “Тарчлаан”, 2003 онд “Хонхны дуу” нэртэй номуудаа эмхлэн гаргаж, нийтдээ 800 гаруй нийтлэл, өгүүлэл, нэвтрүүлэг хийж 50 орчим дуу, шүлгийн хамт зохиожээ. “Ган үзэгтэн” болоод ЮНЕСКО-гийн нэрэмжит олон улсын сэтгүүлчийн тусгай шагналтай. С.Цогтсайханы зохиож өөрөө дуулсан “Хонхны дуу” нь Монголын ардчилсан хувьсгалын сүлд дуулал болж тэрбээр ард түмнээсээ “Ардчилсан хувьсгалын дууч” гэдэг эрхэм алдрыг хүртсэн юм. Дуучин С.Цогтсайхан агсны дууны болон нийтлэлийн уран бүтээлийн цомог 2008 онд хэвлэгдэн гарсан. Дотроо хоёр CD бүхий энэ цомгийн эхнийхэд түүний өөрийнх нь зохион дуулсан 16 дуу, рок, поп дуучдын хамтран дуулсан "Хонхны дуу" зэрэг нийт 17 дуу багтсан байна. Монголын нийгмийн бодит байдлыг дүрсэлж, нийгмийг үзэл санааны хувьд уриалсан шударга ёсны дуу хоолой болж асан энэ уран бүтээлчийн "Хонхны дуу", "Бидний араншин", "Би чадсангүй", "Цаасан малгай", "Рашаантын 18", "Албан тасалгааны цонхоор", "Бороо", "Өршөө", "Би ажилгүй хүн", "Хотын гудамж", "Хүнд үйлдвэрийн хот", "Хамхуул", "Хайр минь билээ чи", "Хэлмэгдэл", "Бүрхэг өдөр", "Ээж минь дээ" дуунууд багтсан. Харин хоёр дахь цомогт нь түүний бичиж байсан нийтлэлүүдээс нь түүвэрлэн хэвлэжээ. "Хонхны дуу" цомогт түүний "Тарчлаан" номоос түүвэрлэн авсан уг нийтлэлүүдийг УГЖ Д.Сосорбарам, СГЗ Г.Равдан нар уншжээ.