Хонгор Б.

Урсгал:

Цомгууд (1)

Төсөөлөл Мөрөөдөл

Хонгор
Үнэ
CD: 5,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-27
Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг цээл хоолойт дуучин Баяраа агсны хүү Хонгор аавынхаа тэрхүү сайхан хоолойг өвлөн урлагт хөл тавьсан цаг саяхан мэт. Хүүхэд ахуй цагаасаа эхлэн аавынхаа дуулж амилуулсан сайхан дуунуудыг эгшиглүүлж явсан дуучин залуу 2004 онд “Отгонтэнгэр” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2006 онд магистрын зэрэг хамгаалсан. Дуучин Б.Хонгор нь 2004 онд поп урсгалаар дуулж, өөрийн бие даасан уран бүтээлээ эхлүүлсэн. 2005 онд “Толинд шингэсэн эгшиг” хэмээх анхны цомгоо аавынхаа гэ­гээн дурсгалд зориулан гаргажээ. Энэхүү цомог нь 1960-1970-аад оны үед зохиогдсон, түүний аав, дуучин Баярын дуулж амьдруулсан, он цагийн урсгалд хэзээ ч хуучрахгүй, өнөө цагт хүмүүсийн хайртай дуу хэвээр байгаа хуучны сайхан дуунуудаас бүрдсэн байна. “Төсөөлөл мөрөөдөл” нэртэй зургаан дуунаас бүрдсэн хоёр дахь бие даасан цомгоо гаргасан бөгөөд ихэнх дуугаа дуучин Б.Хонгор өөрөө зохиожээ. “Хүү нь тандаа” нэртэй уран бүтээлийн анхны бие даасан тог­лолтоо 2008 оны 3-р сарын 6-нд толилуулсан байна.