Cинглүүд (3)


Цомгууд (1)

Honeymoon Album

Honeymoon
Үнэ
CD: 16,900 Татах: 14,900
Урсгал
Pop
Гарсан он
2015-05-30
0:00
Honeymoon хамтлаг Уянгалаг ая, өнгөлөг клипээрээ уран бүтээлүүдээрээ үзэгчдийг анхаарлыг татаж, Монголын рок поп урлагийн ертөнцөд өөрсдийн байр сууриа олсон охидын хамтлаг бол“Honeymoon”. “Honeymoon” хамтлаг нь 2010 онд дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Хамтлагийн ахлагч Батсайханы Солонго нь 1990 оны 4-р сарын 1-нд төрсөн. КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Хамтлагийн гишүүн Золоо буюу Отгонжаргалын Золжаргал нь 1990 оны 7-р сарын 22-нд төрсөн. “Улаанбаатар” их сургуулийг солонгос хэлний орчуулагч, багш мэргэжлээр төгссөн. Хамтлагийн гишүүн Жожо буюу Анхтуяагийн Золжаргал нь солонгос хэлний орчуулагч, багш мэргэжилтэй. Хамтлагийн гишүүн Чэмка буюу Н.Чинчулуун нь олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Тэдний анхны уран бүтээл нь “Хайр сэтгэл”. Тус дууны үг, аяыг хамтлагийн ахлагч Б.Солонго зохиожээ. “Honeymoon” хамтлаг нь 5 жилийнхээ ойд зориулж 2015 оны 6-р сарын 16-нд pop, country, dance зэрэг хөгжмийн урсгалаар туурвисан анхны бие даасан “Honeymoon” нэртэй цомгоо гаргасан. Тус цомог нь “Энэ бол хайр”, “Хайр иймэрхүү”, “Тэр залуу”, “Honeymoon”, “Чи хэн юм бэ”, “I Love ma luv”, “Хаа хүрэх гэж”, “Дурлалын сезон”, “Dr Love”, “Хүндэт аав ээждээ”, “I just wanna party”, “Хар дарсан зүүд” зэрэг 12 дуутай. Эдгээр дуунууд нь хайр дурлал, хүсэл тэмүүлэл, залуусын гэх тодотголыг агуулсан сэдвийг чухалчилсан бөгөөд хамгийн чухал нь хайрыг олон талаас нь мэдэрч, аялгуулан шүлэглэж, дуулж болдог гэдгийг онцолсон цомог болжээ. Дараагийн буюу хоёр дахь цомогтоо илүү эмэгтэйлэг, эрч хүчтэй дуунуудыг багтаах төлөвлөгөөтэй байгаа аж.