Хишигээ

Урсгал: Pop

Cинглүүд (6)

Thinking about you


Хишигээ

Хайрын совин


Хишигээ

Хөлөрсөн цонх


Хишигээ feat. Хөлгөө

Angel


Хишигээ

Цомгууд (1)

I am…

Хишигээ
Үнэ
CD: 12,000
Урсгал
Pop
Гарсан он
2015-12-23
0:00
Урлагийн салбарт хөл тавиад удаагүй ч өвөрмөц дүр төрх, дуу хоолойгоороо үзэгчдийн танил болсон дуучин бол Хишигээ буюу С.Хишигжаргал. Тэрээр поп жанрыг илүү тодотгосон, цагийн явцад хойш шидэгдэхгүй, ямар ч цаг үед чихэнд сонсголонтой, классик уран бүтээл хийхийг зорьдог аж. С.Хишигжаргал нь 2016 оны 1-р сарын 8-нд “I am... Khishigee” нэртэй анхны бие даасан цомгоо өлгийдөн авсан. Тус цомог нь дуучны сүүлийн 3 жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтжээ. Цомгийн ерөнхий продюсерээр ая зохиогч Б.Ангирмаа, дуу бичлэг болон дуу хөгжмийн тохируулгын ажлыг “Dashka” студи, “Mashroom” студи, “Ocean grey” продакшн, зураг авалтыг “Ирмүүн” агентлаг хийсэн байна. Цомогт “Дүрэмгүй өдөр”, “Зуны дурлал”, “I wish”, Angel”, “Чамд орхисон хайр”, “Тал нутаг”, “Хөлөрсөн цонх”, “Хайрын совин”, “Өөрийгөө мэдэр” зэрэг 9 дуу, нэмэлтээр “Хөлөрсөн цонх” дууны дан хөгжмийг багтаажээ. “I am… Khishigee” нэрийн гурван цэг нь өөрийгөө энэ цаг мөчөөс эхлэн илүү хүчтэйгээр танилцуулж, илэрхийлж, тодорхойлж байна гэсэн утгаар тайлбарлаж, ... цааш үргэлжлэх үгийг нууц хэлбэрээр үлдээж байна.