“Tell me why”, “Хайр ирлээ”, “Хүмүүсээ эх дэлхийгээ хайрлая”, “Хүүхэд насны дурсамж” зэрэг дуугаараа олны танил болсон, поп, R&B чиглэлээр дуулдаг “Good boys” хамтлаг нь 2006 онд дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Тэд цэцэрлэгт байхаасаа Монголын Хvvхдийн ордны Б.Ганчимэг багшийн удирдлагад суралцаж эхэлсэн. Анх 2004 онд хvvхдийн дууны тэмцээнд хамтлаг бvрэлдvvлэн орж байжээ. Хамтлагийн ахлагч Энхбаатарын Мөнхбаатар нь 1995 оны 3-р сарын 6-нд төрсөн. 45-р сургуулийг төгссөн. Хамтлагийн гишүүн Оюун-Эрдэнийн Жаргал нь 1999 оны 2-р сарын 23-нд төрсөн. 44-р сургуулийг төгссөн. Хамтлагийн гишүүн Даваасүрэнгийн Очсүрэн нь 1998 оны 5-р сарын 23-нд төрсөн. “Монгени” цогцолбор сургуулийг төгссөн. Хамтлагийн гишүүн Батмөнхийн Тэлмэн нь 1998 оны 12-р сарын 26-нд төрсөн. “Монгени” цогцолбор сургуулийг төгссөн. “Good boys” хамтлаг нь анхны бие даасан “Хайр ирлээ” нэртэй 11 дуутай цомгоо гаргасан. Тус цомог нь аав ээж, эх орон, хайрын сэдэвтэй өсвөр насны хүүхдүүдэд зориулагдсан нийт 11 дуунаас бүрджээ.   Анхны бие даасан “Хайр ирлээ” тоглолтоо 2011 оны 2 сарын 14, 15-нд АСА циркэд, “Эх дэлхийгээ хайрлая” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо 2012 оны 6 дугаар сарын 1-нд "UB Palace"-т хийжээ.   2015 онд “UBS” телевизээс зохион байгуулсан “My voice” уралдаанд амжилттай оролцож, “Шүүгчдийн нэрэмжит шагнал”-аар шагнагдсан. Тэд хамгийн сүүлд “Тоглож болохгүй нас” киноны дуу МУСТА Ө.Алтансэрээгийн шүлэг, МУСТА Б.Цацралын хөгжим “Хэлж зүрхлэхгүй” дууг дуулж, олны хүртээл болгосон байна.