Цомгууд (2)

Тэр гэрэл нь чи өөрөө

Гэрэл
Үнэ
CD: 11,000 Татах: 9,900
Урсгал
Pop
Гарсан он
2015-06-22

One Morning

Гэрэл
Үнэ
CD: 9,900 Татах: 8,800
Урсгал
Pop
Гарсан он
2015-06-22
Хүний нутагт хөдөлмөрлөхийн зэрэгцээ уран бүтээл туурвиж, дуучин болох хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж яваа дуучин бол Гэрэл буюу В.Сүрэнгэрэл. Тэрээр урлагийн мэргэжил эзэмшиж, дуучин болох замыг сонгоогүй ч дуулах хүсэлдээ хөтлөгдөн олон сайхан дуу дуулж, заримыг нь өөрөө зохиожээ. Дуучин Гэрэл нь поп, поп рок, рок, кантри, альтернатив чиглэлээр дуулдаг. 2009 онд анхны цомгоо "One morning” нэртэйгээр 10 дуутай гаргасан юм. Харин 2014 оны намар хоёр дахь цомгоо "Тэр гэрэл нь чи өөрөө” нэртэйгээр гаргажээ. Кантри стилийн дуунуудаас бүрдсэн "Тэр гэрэл нь чи өөрөө” цомогт нь рок попын акулууд хамтран ажилласан байна. Одоогоор "Тэр гэрэл нь чи өөрөө”, "Би залуу байна”, “Намайг хайрлаад өгөөч”, “Хайраа цоожил”, “Хориглож байсан ч даашинзыг минь тайл” зэрэг 8-9 дуугаа дүрсжүүлжээ.