Гантулга О.

Урсгал:

Cинглүүд (4)

Авгалдай


Гантулга О.

Ганцхан чамдаа


Гантулга О.

Youtube болон сошиал ертөнцөд гитарчин Гантулга гэдгээрээ олонд танигдсан дуучин О.Гантулгыг бид МҮОНТВ-ын “Нарны жим” олон ангит киноны Оросоогийн дүрээр мэдэх болсон билээ. Тэрээр тус киноны дуу болох “Он жав” дууг дуулж амьдруулсанаас хойш түүний уран бүтээлийн гараа эхэлсэн юм. О.Гантулга нь ШУТИС-ын инженерийн ангид сурч төгссөн. “Хонгор минь сайн уу”, “Ганцхан чамдаа”, “Он жав” зэрэг уран бүтээлийг туурьвиж байсан тэрээр хамгийн сүүлд “Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны киноны дуу болох “Авгалдай” хэмээх дууг дуулсан юм. Эр цэргийн баярт зориулан 2015 оны 3-р сарын 18-нд “Он жав” нэртэй VIP ковер тоглолтоо толилуулжээ.