Flash хамтлагийн танилцуулга “Хайрын нулимс”, “Хайрлах хүсэл”, “Ихэр цэцэгс” зэрэг дуунуудаараа хүүхэд залуучуудын дунд танигдаж, богино хугацаанд өөрсдийн гэсэн орон зайгаа бий болгосон хамтлаг бол "Flash" хамтлаг билээ. “Flash” хамтлаг 2006 оны 10-р сарын 10-ны өдөр Бэбэ, Баба, Бобо, Нандиа, Мягаа, Төөмөө гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан түүхтэй. Хамтлагийн ахлагч Нандиа буюу Э.Нандин-Эрдэнэ нь 1987 оны 9-р сарын 10-нд төрсөн. РТДС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн. Хамтлагийн гишүүн Bebe буюу Т.Билгүүн-Од нь 1988 оны 11-р сарын 10-нд төрсөн. РТДС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн. Хамтлагийн гишүүн Baba буюу Б.Билгүүн нь 1987 оны 1-р сарын 25-нд төрсөн. Хамтлагийн гишүүн Мийгаа буюу Г.Мягмарцэнд нь 1990 оны 1-р сарын 15-нд төрсөн. Тэд 2006 онд анхны бие даасан “Хайрлах хvсэл” нэртэй 12 дуутай цомог,  2007 онд “Фэнүүддээ” цомог, 2008 онд “Non stop” цомог, 2009 онд“247” цомгоо тус тус гаргасан. “Flash” хамтлаг нь  2007 онд “Хайрлах хүсэл” тоглолт, 2008 онд “Фенүүддээ” тоглолт, 2009 онд “Non stop” тоглолт, 2010 онд “247” тоглолт, 2014 онд “Flash”, “Дөрвөн зүг” хамтлаг хамтарсан тоглолтоо толилуулжээ.