Цомгууд (1)

Алсын алсад

Far away
Үнэ
CD: 11,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-25
Far away хамтлаг “2016 entertainment” студиэс 500 гаруй хүүхэд залуусын дундаас хоолойны цар хүрээ, авьяас чадвараараа шалгарсан дөрвөн залууг сонгон авч “Far away” хамтлагийг үүсгэн байгуулжээ. Тус хамтлаг нь R&B, hip hop чиглэлээр төрлөөр дуулдаг бөгөөд анхны уран бүтээл болох “Sweet” хэмээх дуугаа дүрсжүүлж видео клиптэй болгосон. Хамтлагийн нэрний хувьд "Far away" гэдэг нь алс хол гэсэн утгатай бөгөөд хамтлагаа мөнх байгаасай хэмээн ийнхүү нэрлэсэн байна. Хамтлагийн ахлагч Э.Золбоо нь Солонгос улсад олон улсын худалдааны менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Хамтлагийн гишүүн Г.Жаргалан нь “Монголжингоо” дээд сургуулийн дуулаачийн ангийг төгссөн. Хамтлагийн гишүүн Чука нь СУИС-ийг төгссөн. Хамтлагийн гишүүн Отгоо нь ШУТИС-ийн инженерийн ангийг төгссөн. Хамтлагийн гишүүн Жагаа нь сэтгүүлч мэргэжилтэй. “Far away” хамтлаг нь 2014 онд "Алсын алсад" нэртэй анхны бие даасан цомгоо гаргажээ. Тус цомог нь “Sweet”, “Тэвчээр”, “Би амлая”, “2:47 sec”, “My best”, “Монгол наадам”, “Алсын алсад” зэрэг нийт 14 дуунаас бүрджээ. Хамтлаг “Brand new” нэртэй хоёр дахь бие даасан цомгоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.