Эрдэнээ О.

Урсгал:

Цомгууд (3)

Миний найз бүсгүйчүүд

О.Эрдэнээ
Үнэ
CD: 16,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2017-01-09
0:00

Нандин

Эрдэнээ О.
Үнэ
CD: 16,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-09-22
0:00

Жаргалтай явна хоёулаа

Эрдэнээ О.
Үнэ
CD: 27,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-03-01
“Жаргалтай явна хоёулаа”, “Миний ээж хөөрхөн” зэрэг сүүлийн үед үзэгчдийн сонорыг мялааж байгаа дуунуудын хөгжмийн зохиолч нь Одсүрэнгийн Эрдэнээ билээ. О.Эрдэнээ нь Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул. 1994 онд СУИС-ийн хөгжмийн багшийн ангийг төгссөн. Тэрээр 1992 онд СУИС-ийн 2-р курсын оюутан байхдаа анхныхаа дууг зохиосон. Тэр нь Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг “Чамдаа би хайргүй байхын аргагүй” гэдэг дуу. Тус дуу нь зохиогдсоноосоо хойш 22 жилийн дараа дуулагдсан түүхтэй бөгөөд МУСТА дуучин Б.Буянжаргал дуулж олон түмний хүртээл болгожээ. 2013 оны намраас уран бүтээлээ эхлээд 2015 оны 1-р сард “Жаргалтай явна хоёулаа” нэртэй анхны хос цомог, 2015 оны 9-р сард “Нандин” нэртэй хоёр дахь цомгоо гаргасан. 2015 оны 9-р сарын 25-нд Монгол бөхийн өргөөнд “Жаргалтай явна хоёулаа” нэртэй анхны тайлан тоглолтоо үзэгч түмэндээ толилуулсан байна. Яруу найрагч Э.Түдэвийн шүлэг “Бодлын дурсамж”, залуу яруу найрагч Б.Гантулгын шүлэг “Хатангоо ижий” зэрэг дууны хөгжмийг О.Эрдэнээ зохиосон бөгөөд МУСТА дуучин Э.Төрмандах, МУСТА дуучин А.Түмэн-Өлзий нар дуулж сонсогчдын хүртээл болгожээ.