Cинглүүд (2)


Дуучин Daisy буюу дуучин Д.Дэлгэрцэцэг нь СУИС-ийг жүжигчин мэргэжлээр 1997 онд төгссөн. “Зөрлөг” киноны саундтрак “Дурлал юу хүснэ вэ” дуугаар нь үзэгчид түүнийг сайн мэднэ. Охидын “Сансара” хамтлагийн ахлагч байсан энэ бүсгүй бүхэл бүтэн арван жил дуулсан хэрнээ ердөө ганцхан цомог гаргажээ. 2010 онд худалдаанд гаргасан “Daisy” нэртэй эл цомогт нь түүний арван жилийн хөдөлмөр нь шингэсэн. “Daisy” хэмээх поп цомог нь “Дурлал юу хүснэ вэ” цомогт “Angel”, “Мөрөөдлийн эхлэл”, “Step”, “Тунирхаж бас аргадаж чадна”, “Цаг хугацаа”, “Мөрөөдлийн төгсгөл”, “Дурлал юу хүснэ вэ”, “Хайр минь”, “Lost one”, “Уулзана” зэрэг 10 дуунаас бүрджээ. Түүний амьд тоглолт 2011 оны  6-р сарын 25-нд “I loft function house”-д анхны цомгийн тоглолт, 2014 оны 11-р сарын 8-нд Улаанбаатар чуулгад бие даасан тоглолтоо тус тус хийсэн юм