“D45” хамтлаг нь анх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр 2008 оны 8-р сарын 26-нд байгуулагдсан. Одоо хамтлагийн ахлагч, дуучин Огино буюу Отгонбаяр, Эба буюу Энхбат, Базух  гэсэн бүрэлдэхүүнтэй.   “D45” хамтлаг нь 2011 онд “Чамд зориулъя” анхны бие даасан тоглолтоо хийсэн. 2012 онд "Би хайртай хүнтэй" анхны цомгоо гаргаж, тус ондоо "Би хайртай хүнтэй" тоглолтыг “UB palace”-ийн "Рояал" танхимд толилуулжээ. Хамтлагийн ахлагч, дуучин Огино нь поп, R&B чиглэлээр дуулдаг бөгөөд “Та­нилцъя" нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан.