Classic gem

Урсгал:
Сонгодог поп чиглэлээр дуулдаг “Классик жем” хамтлаг нь анх 2004 онд Х.Энхтайван, Б.Мөнхбат, Н.Туяа, Ө.Уянга гэсэн дөрвөн гишүүнтэй үүсгэн байгуулагджээ. Хамтлагийн ахлагч, дуучин Х.Энхтайван нь 2001 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Хамтлагийн дуучин Б.Мөнхбат нь 1997-2002 онд СУИС-ийн дуулаачийн ангид суралцаж төгссөн. Хамтлагийн дуучин Б.Туяа нь СУИС-ийн дуулаачийн ангид МУГЖ Ц.Ерөө багшийн удирлаганд сурч төгссөн. Хамтлагийн дуучин Ө.Уянга нь 1997-2002 онд СУИС-ийн дуулаачийн ангид МУГЖ Д.Банди багшийн удирдлаганд сурч төгссөн.
“Классик жем” хамтлаг нь 2006 онд “Миний эх орон”, 2007 онд “Дурсамж” цомгуудаа гаргаж, 2007 онд “Нэг зүрх” анхны тоглолтоо толилуулсан байна. Хамтлагийн дуучин Н.Туяа, Ө.Уянга нарыг Б.Отгончимэг, Арюнаа хэмээх хоёр эмэгтэй гишүүнээр сольж, уран бүтээлийнхээ өнгө аясыг өөрчилсөн билээ.