Цомгууд (1)

Empty World

Bulsara
Үнэ
CD: 9,900 Татах: 9,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2008
“Булсара” хамтлагийн танилцуулга “Булсара” хамтлаг нь 2003 оны 2 дугаар сарын 8-нд байгуулагдсан, Монголын анхны метал урсгалаар тоглодог хамтлаг болох “Аясын салхи” хамтлагаас хойш гарч ирсэн анхны метал хамтлаг юм. “Булсара” хамтлагийнхан өөрсдийнхөө тоглож буй урсгалыг “Bleeder метал” урсгал хэмээн тодорхойлдог. Тэд 2005 онд "Ийм л байг" дуугаараа олонд танигдсан. Мөн хип хоп урсгалаар дуулдаг хамтлагтай хамтарч дуулсан анхны рок хамтлаг. 2005 онд "All up" дуугаа “Татар” хамтлагтай хамтран дуулсан нь хит болж байсан юм. Хамтлагийн ахлагч, дуучин Жаргалсайханы Тамир нь 1982 оны 11 дүгээр сарын 14-нд төрсөн. Хамтлагийн басс гитарчин Б.Батсайхан буюу Сайхнаа нь 1984 оны 4 дүгээр сарын 6-нд төрсөн. Хамтлагийн гоцлол гитарчин Б.Оддэлгэр буюу Баадий нь 1983 оны 12 дугаар сарын 28-нд төрсөн. Гоцлол гитарчин. Хамтлагийн басс гитарчин П.Дамдинсүрэн буюу Даамий нь 1980 оны 3-р сарын 21-нд төрсөн. Дуу хөгжмийн багш мэргэжилтэй. хамтлагийн басс гитарчин. 2005 онд “Булсара” нэртэй таван дуутай анхны бие даасан сингл цомог, цомогт "Bleeder and Leader", "Жихүүн бороо", "Майдрын эрин", "Ийм л байг", "All up (featuring Tatar)" зэрэг 5 дуу багтсан. “Булсара” хамтлагийн хувьд бие даасан хоёр цомог гаргасан. 2008 онд “Хоосон ертөнц” нэртэй 11 дуутай цомог, цомогт "Хурдны хаан", "Надтай чи", "Алс энд", "Мөнхийн сэдэв", "Now or never", "Тэнгэрт нэгэн удаа", "Хоосон ертөнц", "Эсрэг утгаар нь" /Нисванис/, "Минийх", "Баяртай гэж биднийг хэлтэл" зэрэг дуунаас багтжээ. “Булсара”, “Хоосон ертөнц” цомгуудад багтсан бүх дууг “Булсара” хамтлагийнхан өөрснөө зохиожээ. 2008 оны 11 дүгээр сарын 7-нд “Улаанбаатар палас”-ын Royal танхимд “Хоосон ертөнц” хэмээх анхны бие даасан тоглолт 2013 оны 2 дугаар сарын 7, 8-нд “Black box” театрт 10 жилийн ойн “Unplugged тоглолтоо хийсэн юм.