Болор-Уянга Э.

Урсгал:

Cинглүүд (1)


Цомгууд (2)

Энэ миний огторгуйд

Болор-Уянга Э.
Үнэ
CD: 23,900 Татах: 20,000
Урсгал
Pop
Гарсан он
2016-4-11
0:00

Чамд

Болор-Уянга Э.
Үнэ
CD: 6,050
Урсгал
Pop
Гарсан он
2015-09-11
0:00
Рок поп, эстрадын дуучдын дунд өөрийн гэсэн өнгө аяс, байр сууриа эзэлж яваа залуу дуучин бол Э.Болор-Уянга. Дуучин бүсгүйн хувьд эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалд зориулж “Дурсъя, дуулъя” нэртэй цомгоо гаргаж байсан төдийгүй олон дууг нь дуулж, ард түмнийхээ дунд “амьдруулж” байсан нэгэн. Тэрбээр “Чамайгаа оллоо”, “Учралын эгшиг” зэрэг дууг нь шинэчлэн дуулсан. 2006 онд “Чамд”, 2012 онд “Дурсъя, дуулъя”, 2016 онд “Энэ миний огторгуйд” хэмээх бие даасан гурван цомгоо гаргасан. “Энэ миний огторгуйд” цомогтоо урьд өмнө дуулагдаж, цацагдаагүй өөрийн цоо шинэ дуунуудаас гадна анхны цомгийн зарим уран бүтээлүүдээ шинэчилсэн найруулгатайгаар оруулснаараа онцлогтой юм. Дуучин Э.Болор-Уянга нь 2015 оны 1-р сарын 30-нд “Учралын уянга” тоглолт, 2016 оны 5-р сарын 6-нд “Энэ миний огторгуйд” тоглолтоо тус тус толилуулсан.