Cинглүүд (2)


Цомгууд (1)

Бид4

Бид4
Үнэ
CD: 16,500 Татах: 12,500
Урсгал
Pop
Гарсан он
2015-03-04
“Бид 4” хамтлаг “В” продакшн, “Боловсрол суваг” телевиз хамтран Монголын рок, попын өнгийн тодорхойлох шилдэг, шинэ залуу хамтлаг төрүүлэх зорилготой “Камертон-2” төслийг хэрэгжүүлж байсан билээ. Анх 760 гаруй залуус “Камертон-2”-ын гишүүн болохоор авьяас билэг, хүч чадвараараа сорьж өрсөлдөж байснаас дөрөвдүгээр шатанд шилдэг 16 оролцогч тунаж үлдсэн юм. Тэдгээр шилдэг 16 оролцогчдоос Б.Замбалгарав, Б.Баярмандах, Б.Оргил, Д.Зориг нар шилдгийн шилдгээр тодорч байсан. Ингээд Монголын рок попын ертөнцөд хувьсал хийж, цоо шинэ өнгө төрхийг авчрах “Бид 4” нэртэй хамтлаг 2013 оны нэгдүгээр сард байгуулагдсан билээ. Тус хамтлаг үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өөрсдийн авьяас билиг, хүч хөдөлмөрөө урлагийн төлөө зориулан яваа. Тэдний гаргасан уран бүтээл бүр нь сонсогчдоос өндөр үнэлгээг авсан. Soul R&B болон поп хөгжмийн төрлөөр дуулдаг. “Бид 4” хамтлаг нь 2014 оны 6-р сарын 27-нд “Бид 4” нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан. Тус цомог нь “Хайртай”, “Оройтоогүй”, “Шүтээн”, “Хүсэл мөрөөдөл”, “Sexy love” зэрэг 5 дуунаас бүрджээ. Хамтлаг 2015 оны 5-р сарын 23-нд “Back to the 90’s cover night” тоглолтоо толилуулсан. Тус тоглолтод “Boyz II men”, “Take that”, “East 17”, “All for one”, “Backstreet boys” гэх мэтчилэн 1990-2000 онд залуусыг байлдан дагуулж байсан хамтлагуудын супер хит дуунууд эгшиглэсэн аж. “Бид 4” хамтлагийн гишүүдийн хувьд өөрчлөлт орж, Г.Маргад, Мөнх-Эрдэнэ зэрэг гишүүд нэмэгдэн шинэ бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж байна. Хамтлагийн ахлагч Б.Замбалгарав нь Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 2009 онд СУИС-ийг гоцлол дуучин мэргэжлээр төгссөн. Хамтлагийн гишүүн Д.Зориг нь Улаанбаатар хотод төрсөн. 2009 онд МУИС-ийн аялал жуулчлалын менежмент мэргэжлээр төгссөн. Хамтлагийн гишүүн Жаргалсайханы Мөнх-Эрдэнэ нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн. 2016 онд ИЗОУИС-ийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хамтлагийн гишүүн Ганзамын Маргад нь Улаанбаатар хотод төрсөн. 2014 онд МҮИС-ийг уул уурхайн менежмент мэргэжлээр төгссөн.