Cинглүүд (3)


Цомгууд (2)

Love 2007

Бичүү.С
Үнэ
CD: 11,000 Татах: 11,000
Урсгал
Pop
Гарсан он
2015-03-03

My album

Бичүү
Үнэ
CD: 10,900 Татах: 9,900
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-23
“Будаггүй уруулын амт”, “Өвөл, хайр”, “Би чамд”, “Ахиж би дурламааргүй байна” гээд өвөрмөц олон сайхан дуугаараа өөрийн гэсэн уран бүтээлийн орон зайг хэдийнэ бий болгосон нэгэн. Дуучин С.Бичүү нь 1983 оны 1 дүгээр сарын 16-нд Хэнтий аймагт төрсөн. СУИС-ийн эстрадын дуулаачин ангид сурч төгссөн. Тэрээр гуравдугаар курсын оюутан байхдаа буюу 2003 онд “Хийморь тэтгэсэн Улаанбаатар”, “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд оролцож шагналт байрт шалгарснаар уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Түүний анхны уран бүтээл нь “Будаггүй уруулын амт”, “Өвөл хайр” хэмээх дуунууд нь 2005 онд олны хүртээл болсон. 2007 онд “Хайр 2007”, 2011 онд “My album” нэртэй бие даасан хоёр цомгоо гаргаж, 2015 оны 3-р сарын 5-нд “Аса” циркт “Будаггүй уруулын амт” анхны бие даасан тоглолтоо толилуулжээ. Түүний “My album” нэртэй хоёр дахь цомогт нь бүтэлтэй, бүтэлгүй хайр дурлал, ээжийн тухай гээд өөрийн хүсэл мөрөөдлөө шингээсэн энэхүү цомогт нь түүний арван шинэ уран бүтээл багтсан байна.