Cинглүүд (1)


“Бэхи” хамтлагийн танилцуулга “Ethnic”, “modern lounge music” чиглэлээр тоглодог Монголын үндэсний хөгжмийн охидын хамтлаг болох “Behi” хамтлаг нь 2011 оны 10 дугаар сарын 24-нд гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Хамтлагийн ахлагч Түмэн-Өлзийгийн Чамин-Өлзий нь 1985 оны 7 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн. Хөгжим бүжгийн коллежийн шанз хөгжмийн ангид суралцан гоцлол хөгжимчин, багшийн мэргэжлээр 2011 онд төгссөн. Хамтлагийн гишүүн, ятга хөгжимчин Бадрахын Ариунтунгалаг нь 1986 оны 11 дүгээр сарын 8-нд Улаанбаатар хотод төрсөн. Хөгжим бүжгийн коллежийн ятга хөгжмийн ангид сурч 2009 онд төгссөн. Хамтлагийн гишүүн, ёочин хөгжимчин Содгаригийн Номин нь 1992 оны 5 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн. Хөгжим бүжгийн коллежийн ёочин хөгжмийн ангид сурч 2013 онд төгссөн. “Behi” хамтлаг “Behi” нэртэй өөрсдийн анхны бие даасан цомгоо 2015 оны 7-р сарын 7-нд үзэгч, сонсогчдын хүртээл болгосон. Тус цомогт “Хүрээ хүүхнүүд”, “Smooth”, “Аргагүй амраг”, “While by guitar”, “Fifteenth moon”, “Queens”, “Walk away”, “Mongolian sky”, “Revolution” зэрэг 9 аялгуу багтжээ. 2016 онд багтаан “electro, new disco, underground” чиглэлийг үндэсний хөгжимтэй хослуулсан 7 аялгуутай шинэ цомгоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.