Поп, R&B стилиэр дуулдаг дуучин Г.Мөнхбаяр буюу Becky нь 2008 онд “B21” нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан. Тус цомогт “Би уйлах дургvй’’, “Хэн нэгэн’’, “ Хайраа чамд өгье”, “Чамдаа зориулъя”, “My boo”, “Би чамд хайртай” зэрэг долоон дуу багтжээ. Becky цомгийнхоо нэрийг ихэд бодсоны дараа “B” гэдэг нь өөрийн нэрний эхний vсэг, 21 гэдэг нь өөрийн нас  мөн хорин нэгдvгээр зуунд амьдарч байгаа гэдэг утгаар өгсөн аж. Цомгийг БНСАУ-д хэвлvvлсэн бөгөөд цомогт орсон дуунуудаа “B продакшн”-д бичvvлжээ.