Банзрагч Л.

Урсгал:

Cинглүүд (2)

Дуулсаар очно


Банзрагч Л.

Амар түвшин


Банзрагч, Бурмаа, Мөнхбат

Цомгууд (1)

Хязгааргүй

Банзрагч Л.
Үнэ
CD: 22,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-07-29
0:00
Лодойн Банзрагч нь 1978 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. СУИС-ийн уртын дуулаачийн ангийг 2004 онд төгссөн. 2006 оноос уран бүтээлээ эхлүүлсэн бөгөөд тус онд “Эргэн санах аялгуу” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж, анхны тоглолтоо хийжээ. Түүний дараагаар 2008 онд “Түмэндээ өргөх дуу”, 2011 онд “Хязгааргүй” цомгуудаа гаргасан. МУСТА, дуучин Л.Банзрагч нь 2010 оноос дуучин МУСТА, дуучин Андбаатарын Мөнхбат, МУСТА, ардын дууч Д.Бурмаа нартай хамтран уран бүтээл туурвиж эхэлсэн. Л.Банзрагч нь 2006 онд “Эргэн санах аялгуу” тоглолт 2007 онд “Ардын дуугаар ая барья” тоглолт 2008 онд “Амьдран буй цаг хугацаа” МУГЖ, дуучин Г.Батбаяртай хамтарсан тоглолт 2009 онд “Ижий тандаа” тоглолт 2009 онд “Нэг ангийнхан” МУСТА, дуучин Т.Батсайхан, МУСТА, дуучин Л.Болдбаатар нартай хамтарсан тоглолт 2010 онд “Эр хүн танаа” МУСТА, дуучин Т.Батсайхан, МУСТА, дуучин Л.Болдбаатар нартай хамтарсан тоглолт 2010 онд “Алтан үеийн аялгуу” МУСТА, дуучин Д.Бурмаа, МУСТА, дуучин А.Мөнхбат нартай хамтарсан тоглолт 2011 онд “Үргэлжлэл” МУСТА, дуучин Д.Бурмаа, МУСТА, дуучин А.Мөнхбат нартай хамтарсан тоглолт 2012 онд “Миний ардын сэтгэл цагаан” МУСТА, дуучин Д.Бурмаа, МУСТА, дуучин А.Мөнхбат нартай хамтарсан тоглолт 2015 онд “Ертөнцийн сайхан” VIP бие даасан тоглолтоо толилуулжээ. 2016 оны 5 дугаар сард “Хөх толботой Монгол” хэмээх нэртэй 10 гаруй дуутай цомгоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.