Баасандорж Н.

Урсгал:

Цомгууд (3)

Миний адуун сүрэг

Баасандорж Н.
Үнэ
CD: 22,000 Татах: 18,000
Урсгал
Нийтийн / Country
Гарсан он
2015-07-28
0:00

Хос шарга

Баасандорж.Н
Үнэ
Татах: 12,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-03-25

Хайрын өдрүүд

Н.Баасандорж
Үнэ
CD: 16,500 Татах: 15,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-23
  “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин“Хос шарга”, “Элээх тавилан”, “Хосын хорвоо” зэрэг бид бүхний сайн мэдэх олон сайхан дууны аяыг зохиож зохиолын дууны төрөлд өөрийн гэх орон зайгаа бий болгож чадсан уран бүтээлч бол МУСТА, дуучин, хөгжмийн зохиолч Н.Баасандорж юм. Норовын Баасандорж нь Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Багшийн сургуулийн хөгжмийн ангид 1990-1994 онд сурч дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн. СУИС-ийн уртын дуулаачийн ангид 2001-2005 онд Ц.Дэлгэр багшийн удирдлаганд сурч төгссөн. Н.Баасандорж нь 1999 онд анх МУГЖ Болормаагийн дуулсан “Элээх тавилан” дууг зохиосон нь залуу уран бүтээлчийн анхны хит дуу болжээ. 2002 оноос албан ёсоор уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд урын сандаа нийт 200 гаруй дуутай, аав ээж, ханьдаа зориулсан олон сайхан дуунууд бий. Тэрээр “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Хосын хорвоо”, “Хос шарга”, “Миний адуун сүрэг”, “Хайрын өдрүүд” зэрэг таван цомог гаргасан.   2005 онд “Зөөлөн зөөлөн замбуулин” анхны тоглолт, 2006 онд Яруу найрагч Алтантүлхүүртэй хамтарсан “Зөөлөн зөөлөн замбуулинд зөн минь тэр л хэвээрээ”, 2010 онд “Хосын хорвоо 1”, 2011 онд дуучин Ц.Түмэнжаргалтай хамтарсан “Хосын хорвоо”, 2014 онд “Зөн билэгтэй ээж минь”, 2015 онд “Монголын сайхан ээжүүд” зэрэг тоглолтуудаа толилуулжээ.