Цомгууд (2)

Гүрэн

Аравт
Үнэ
CD: 20,000 Татах: 15,000
Урсгал
Rock / Alternative
Гарсан он
2018-01-02
0:00

Нүүдлийн дайчид

Аравт
Үнэ
CD: 10,100 Татах: 10,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-10-06
0:00
“Аравт” хамтлаг “Мелодичный дет метал” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Аравт” хамтлаг нь “Нүүдлийн дайчид” нэртэй анхны бие даасан цомгоо өлгийдөн авлаа. Тус цомогт “Аравт”, “Дайны гал”, “Хар сүлд”, “Уулсын сүүдэрт”, “Сүсэг”, “Цусан өшөө”, “Андгай”, “Өчил”, “Нүүдлийн дайчид”, “Бид Монгол” зэрэг 10 дуу багтжээ. “Аравт” хамтлаг нь соль гитарчин, морин хуурч Алтантөгс, бөмбөрчин Гантулга, ритм Баттөр, басс гитарчин Болорсүх, дуучин Нямдорж зэрэг таван гишүүнтэйгээр 2014 оны есдүгээр сард байгуулагдсан бөгөөд метал урсгалыг үндэсний морин хуур хөгжимтэй хослуулан Монгол аялгуутай дуунуудыг үзэгч, сонсогчдод толилуулдагаараа амьд хөгжмийн хамтлагуудаас онцлогтой. Тэдний дуунууд Монгол баатар цэрэг, нүүдэлчин дайчдын тухай өгүүлдэг учир цомгоо “Нүүдлийн дайчид” хэмээн нэрлэжээ. Цомгийнхоо “Цусан өшөө”, “Хар сүлд” дуунуудаа дүрсжүүлж, 2016 оноос өмнө фенүүддээ хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сонирхуулахад, Монголын хөгжмийн түүхэнд “Аясын салхи” хамтлаг анх удаа метал урсгалыг нэвтрүүлсэн цагаас хойш 30 жил өнгөрчээ. Тэднийг Монгол дахь метал хөгжмийн “загалмайлсан эцэг” ч гэдэг. Дараагаар нь “Харанхуй” (одоогийн “Fire”) хамтлаг, “Зүгээр л”, “Метроном”, “Булсара” зэрэг хамтлаг байгуулагдаж дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон юм.