Cинглүүд (1)


Alien хамтлаг Үүрээ, Гэрэлээ, Жавхаа, Инжнаран гэсэн дөрөв гишүүнтэйгээр 2003 онд “Атак” хэмээх нэртэй хамтлагийг байгуулжээ. 2006 он хүртэл тус нэрээрээ уран бүтээлээ хийж байгаад “Алиен” нэртэй болсон байна. “Alien” хамтлаг нь дуучин Т.Үүрцайх, басс гитарчин О.Анарболд, соль гитарчин Ц.Энхцэнгүүн, гоцлол гитарчин О.Инжнаран, бөмбөрчин Б.Тэлмэн гэсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй. Хамтлагийн давуу тал нь нөөц сайтай, бусад хамтлагууд хүний зохиосон дуу, шүлгийг авч дуулдаг бол тэд өөрсдөө зохиодог. Энэ нь бусдаас хараат биш, өөрсдийнхөө дуу хоолойг бусдад хүргэж байгаа хэрэг гэж үздэг аж. Хамгийн сүүлд “Бөмбөг” хүүхдийн уран сайхны киноны дуу “Light” хэмээх дууг дуулж, дүрсжүүлсэн байна.