Агиймаа

Урсгал:

Cинглүүд (3)

All days


Заяа, Агиймаа

Би чамд хайртай


Заяа, Агиймаа

Цомгууд (1)

Monday Morning

Агиймаа
Үнэ
CD: 16,500 Татах: 12,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-10
Монголын рок попын ертөнцөд поп, ритмт блюз чиглэлээр дуулж, залуусыг байлдан дагуулж гарч ирсэн дуучин бол залуу дуучин Э.Агиймаа. Э.Агиймаа нь 1988 оны 12 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн. “Hartford” институтэд Олон улсын харилцаа, сэтгvvлч мэргэжлээр сурч төгссөн. Анх 2008 онд Lonely night хэмээх дуугаа үзэгч, сонсогчдод хүргэсэн. Түүний дараагаар 2009 онд “Үлгэрийн хайр” киноны дуу, 2010 онд “Надаас чи”, 2009 онд Төрийн соёрхолт дуучин Д.Болдын хамт “Миний хөрш чөтгөр” киноны дуу “Хайрлах хүсэл”, 2009 онд “Хэв маягаа эвдэцгээе”, 2010 онд дуучин Э.Энхзолын хамт “Аз ойрхон” киноны дуу “Сэрүүн тэврэлт”, 2013 онд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны дуу зэрэг дуунуудаа толилуулсан. Анхны бие даасан цомгоо “Monday morning” буюу “Даваа гарагийн өглөө” нэртэйгээр 2008 онд гаргасан. Тус цомог нь нийт 6 дуунаас бүрджээ. “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяатай анх 2015 онд “Хуримын сюрприз” киноны дуу болох “Чи миний амьдрал” дууг хамтран дуулсан. Түүнээс хойш “All days”, “Би чамд хайртай” дуунуудаа дүрсжүүлж үзэгч, сонсогчдод хүргээд байна. Цаашдаа ч хамтран ажиллаж олон сайхан уран бүтээл хийж, хамтарсан цомог гаргахаар ажиллаж байна.