A-Sound

Урсгал: Alternative RockIndie Rock

Cинглүүд (1)

Хайнга юм


Аргатан ft A-Sound

Цомгууд (2)

100 Наст

A-Sound
Үнэ
CD: 22,000 Татах: 22,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-10

Release

A-Sound
Үнэ
CD: 16,500 Татах: 14,400
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-10
0:00
“Уянга”, “Forever” зэрэг дуунуудаараа үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж чадсан амьд хөгжмийн “A sound” хамтлаг нь 2006 оны 9-р сарын 10-нд байгуулагдсан Монголын альтернатив рок, индие рок хамтлаг юм. "Hi-Fi Label"-с “Лемонс”-ын дараа төрөн гарсан хоёр дахь хамтлаг. Жинхэнэ мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн тус хамтлаг нь дуучин Тэмүүлэн, соло гитарчин Алтангэрэл, төгөлдөр хуурч Пүрэвсүх, басс гитарчин Мөнхболд, бөмбөрчин Батпүрэв гэсэн бүрэлдэхүүнтэй.
  • Хамтлагийн ахлагч, дуучин Ц.Тэмүүлэн нь ЭМШУИС-ийг эмч мэргэжлээр төгссөн.
  • Төгөлдөр хуурч Пүүжээ буюу Т.Пүрэвсүх нь Хөгжим бүжгийн коллежийг төгссөн. ОХУ-ын Консерватурыг мэргэжлийн төгөлдөр хуурчаар төгссөн.
  • Гоцлол гитарчин Атка буюу Ц.Алтангэрэл нь Хилийн цэргийн дээд сургуулийн хөгжмийн ангийг төгссөн.
  • Бөмбөрчин Ю.Батпүрэв нь Хөгжим бүжгийн коллежийн оркестр бөмбөрийн ангийг төгссөн.
2008 оны 7 сарын 1-нд анхны бие даасан Release” нэртэй цомгоо гаргасан бөгөөд “Release” цомгийн баяраа 2008 оны 9 сарын 29-нд тэмдэглэсэн. "Release" цомог нь “Crying”, “Шал дэмий”, “Уянга”, “Hey there”, “Бvжигчин”, “Гучин жил хамт байхсан”, “Forever”, “Shine on”, “Хувь хvн”, “Шал дэмий” зэрэг 10 дуутай. 2012 онд хоёр дахь бие даасан “100 наст” цомгоо гаргасан. Тус цомогт “You cast your spell”, “Хаана байна”, “Lullaby”, “Толгойтынхон”, “Нуугдах салхи”, “About her”, “Sometimes I get”, “In the night”, “Warning song”, “Чин зүрхний хайр”, “Beautiful waves shaking your brain”, “I’ll be there”, “Crying”, “Толгойтынхон Live” зэрэг 14 дуу багтжээ.
  • Хамтлагийн “Release” нэртэй анхны бие даасан тоглолт 2009 оны 4 дүгээр сарын 17, 18-нд УБ Паласын “Роял” танхимд,
  • 2012 оны 9-р сарын 14, 15-нд “Зуун наст” тоглолт SS club-т,
  • 2013 оны 9-р сарын 14, 15-нд СТӨ-нд симфони найрал хөгжимчидтэй хамтран гурав дахь бие даасан тоглолт,
  • 2014 оны 6-р сарын 13, 14-нд “A sound” хамтлагийн 8 жилийн ойн тоглолт Үндэсний соёл амралтын хүрээлэнд тус тус хийсэн юм. Үүнээс гадна “A sound” хамтлаг нь 2010 оноос эхлэн
  • Валентины баярт зориулан “A sound Forever 247” тоглолтоо 6 дахь жилдээ амжилттай толилуулсан байна.