“Хэзээ”, “Бороо”, “Сайн уу амьдрал минь”, “Учрал” зэрэг дуунуудаараа сонсогчдын дуртай хамтлагуудын нэг болж чадсан хамтлаг бол “A-Capella”. Тус хамтлаг нь 2000 онд Б.Төмөрчөдөр, Ц.Мөнх-Од, Э.Энхтөр, Б.Одбаяр гэсэн дөрвөн гишүүнтэйгээр байгуулагдсан. Тэд 2001-2005 онд СУИС-ийн хөгжимт театр, мюзиклийн ангид сурч төгссөн. Анхны бие даасан цомгоо “A album” нэртэйгээр 2009 онд гаргажээ. Тус цомог нь “Хэзээ”, “Бүх ертөнц бидний дурлал”, “Бороо”, “Учрал”, “Нандин”, “24/7”, “Сайн уу хонгор минь”, “Хэвээрээ”, “Улаанбаатарын үдэш”, “Үлэмжийн чанар” зэрэг 11 дуунаас бүрджээ. “A-Capella” хамтлаг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, хоёр эмэгтэй гишүүн нэмж, таван гишүүнтэй болсон байна. Шинэ бүрэлдэхүүнтэй “A-Capella” хамтлагийн анхны уран бүтээл нь “Тэртээд нисэх хүсэл” хэмээх дуу юм.