3 Бүдүүн

Урсгал:

Цомгууд (3)

Ардын минь дуунууд

Учрахбаяр Б.
Үнэ
CD: 20,000 Татах: 18,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2016-1-19
0:00

38тай Аав

3 Бүдүүн
Үнэ
CD: 15,000 Татах: 15,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-17

Монгол ээж

3 Бүдүүн
Үнэ
CD: 22,000 Татах: 18,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-10
“Гурван бүдүүн” хамтлаг танилцуулга “Гурван бүдүүн” хамтлаг нь 2005 онд байгуулагдсан бөгөөд уран бүтээлийн гараагаа 2005 онд “Цуг алхая” анхны дуундаа клип хийлгэж эхэлжээ.   МУСТА, хамтлагийн ахлагч Д.Учрахбаяр нь 1981 оны 1-р сарын 30-нд Орхон аймагт төрсөн. МУСТА, хамтлагийн гишүүн А.Мөнгөншагай нь 1978 оны 8-р сарын 15-нд Орхон аймагт төрсөн. Шашны дээд сургуулийг зурхай судлалын чиглэлээр төгссөн. Тэрээр хамтлагийнхаа "38-тай аав", "Ижийгээ гомдоох учиргүй", "Холын чи минь" зэрэг бүх л хит дууны аяыг зохиожээ. МУСТА, хамтлагийн гишүүн П.Эрдэнэ нь 1980 оны 1-р сарын 30-нд Орхон аймагт төрсөн. Бизнесийн мэргэжилтэй. “Гурван бүдүүн” хамтлаг 2005 онд “Мянган килограмм”, 2009 онд “38-тай аав”, 2013 онд “Монгол ээж” зэрэг бие даасан 3 цомгоо гаргаж сонсогчдынхоо хүртээл болгосон. “Мянган килограмм” цомог нь “Ааваа дуулъя”, “Азийн рашаан”, “Бороонд”, “Чамайг хүлээе”, Чи минь”, “Дуунд минь уярав уу”, “Хайрын зураг”, “Цас”, “Цуг алхая”, “Зүүдэндээ” зэрэг 10 дуунаас бүрджээ. “38-тай аав” цомогт “Чамайг хүлээе”, “Гучин наймтай аав”, Хунгийн зүүд, Холын чи минь, Ижийгээ гомдоох учиргүй, Тарнийн гол, Галт шувуу, Хэлж чадаагүй хайр, Хайрын зураг, Аавдаа, Анхны амьдрал, Аз жаргалын төгсгөлд, Ном айлдъя зэрэг дуунууд багтсан. “Монгол ээж” цомог нь  “Монгол ээж”, “Аав минь ирж яваа”, “Арван тавны сар”, “Хулсан ташуур”, “Магнаг үсэгтэй туг”, “Хүн шиг явж баярлуулъя ижийгээ”, “Буяны сэтгэлт хүү”, “Эрдэнэтийн овоо”, “Шиврээ бороо”, “Хайр татам”, “Эх нутгийн салхи”, “Баатар хайрхан”, “Хайж олсон жаргал” зэрэг 13 дуунаас бүрдсэн юм.   Тус хамтлаг:   2005 онд Монгол бөхийн өргөөнд “1000 килограмм” цомгийн баяр 2009 онд анхны бие даасан “UB palace”-ийн концертын их танхимд “38-тай аав” тоглолт   2011 онд Монгол бөхийн өргөөнд “Ижийгээ гомдоох учиргүй” тоглолт 2012 онд “Аав ээжээ магтан дуулъя” зэрэг тоглолтуудаа амжилттай хийсэн юм.