Э.Саран

Урсгал:
Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Эрдэнэбатын Саран нь 1991-1998 онд Соёл урлагийн их сургуульд дуулаач мэргэжлээр сурч бакалавр, 1996-1998 онд магистрын зэрэг хамгаалсан. 1998-2000 онд “Их засаг” их сургуульд хуульч мэргэжлээр сурч төгссөн. 2010-2012 онд Жонс Хопкинсийн их сургуулийн Пийбоди консерваторид дуулаачийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 1996-2000 онд Цагдаагийн дуу бүжгийн чуулгад, 2000-2004 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт тус тус гоцлол дуучнаар ажиллаад 2004 оноос хойш АНУ-д ажиллаж, сурч байна. Тэрээр дэлхийд алдар суугаараа эхний аравт бичигддэг “Карнеги Холл”-д бие даасан тоглолт хийсэн анхны монгол дуучин. 2009 онд Дуурь бvжгийн эрдмийн театрын тайзнаа тавьсан Пуччинийн "Эрвээхэй хатан" дуурьт дуулж, 2010 онд Нью-Йоркийн алдарт “Карнеги Холл”-д бие даасан уран бvтээлээ толилуулсан. 2011 онд Хампердинкийн "Хансел Гретэл хоёр" дуурийн эхийн дvрд, мөн Равелийн "Дvрсгvй жаал ба ид шид" дуурийн Бержеред дуулжээ.